Сэтгэл судлал нь олон зууны түүхийг агуулдаг бөгөөд анхны шинжлэх ухаанч төсөөлөл манай эриний өмнөх VI зууны үед үүссэн байна.

2010-03-24 - Титаник хөлгийн сүйрэл

"Титаник "хөлөг онгоцны сvйрэл нь хvний суут ухааны гайхамшигт зуйлийн сvйрэл хэмээн тvvхэнд тэмдэглэгдэн vлдсэн билээ. Тухайн vеийн сонинд энэ хөлөг онгоц хэмжээ далайцаар, vзэмж тансаг байдлаараа ч гайхагдаж,  живэшгvй хөлөг онгоц гэгдэж байлаа. Харин 1522 хvний хувь тавилангийн талаар мэдсэн хvн төрөлхтөн цочирдсон юм. Тэр vед зөвхөн 705 хvнийг л аварч чадсан юм.

1912 оны дөрөвдvгээр сарын 15-нд XX зууны хамгийн том ослуудын нэг болсон юм. Саутгемптон боомтоос гарч Нью-Йоркийг чиглэн явж байсан английн зорчигч тээврийн "Титаник" хөлөг онгоц мөсөн уултай мөргөлдсөний улмаас живсэн байна.


Энэ хөлөг нь Их Британийн худалдааны усан онгоцны манлай нь гэж тооцогдсон байжээ. "Титаникийг" туршлагатай зохион бvтээгчид бvтээсэн бөгөөд тухайн vеийнхээ хамгийн чанартай материалаар барьж байгуулжээ.

Тэгээд ч зогсохгvй дэлхий дээрх хамгийн сайн боомтонд барьж хамгийн сайн хvмvvсээр багийг бvрдvvлсэн байлаа.

Хамгийн том төдийгvй тансаг усан онгоц "Титаник" нь 1912 онд "Уйат Стар Лайн" компанийн захиалгаар баригдсан юм.

Тvvний хэмжээ болон чимэглэл зэрэг нь vнэхээр гайхшрал төрvvлж байсан бөгөөд "Титаник" хөлгийн урт нь гурван хотын хороололтой тэнцvv гэж vзэж байсан гэдэг.

Харин хөдөлгvvрийн өндөр гурван давхар байшинтай тэнцэхvйц хэмжээтэй байлаа. Зөвхөн зангууг нь л гэхэд Белфаст хотын гудамжаар 20 хvчирхэг морьдоор хөлөглөн зөөвөрлөсөн юм.
"Уайт Стар" компани зорчигчиодо бvрэн аюулгvй байдлын баталгаа гаргаж өгсөн бөгөөд усан онгоцоо "живэшгvй мөнхийн" гэж нэрийдэж байлаа.

Онгоц 762 тасалгаа, 7 километр vргэлжлэх хонгил болон зугаалгын тавцангуудтай юм. Хөлөг онгоц хоёр давхар ёроолтой ба тvvний хажуу талын ханыг ус нэвтэрдэггvй арван есөн хэсэгт хуваасан байна.
Хөлгийн хэмжээг харьцуулсан зураг. /Дээр нь дарж томоор vзнэ vv/

Хэрэв "Титаникийн" дөрвөн хэсэгт ус дvvрсэн ч живэлгvй цаашид хөвсөөр байх болно гэж сонин хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн олон ярилцлагынхаа нэгэнд онгоцны гол зохион бvтээгч Томас Эндрюс мэдэгдсэн байдаг.

Тэгэх тусмаа анхны аялалд 10 саятан явж, онгоцны сейфэнд хэдэн зуун сая долларын vнэ бvхий алт болон vнэт эдлэл агуулагдаж байх болно гэж хvртэл мэдэгдэж байлаа.

1912 оны дөрөвдvгээр сарын 10-нд "Титаник" анхны бөгөөд сvvлчийн аяндаа гарлаа. Тvvн дээр нийт 2200 хvн аялалд явсан байдаг.

Хөлөг онгоц Канадын Ньюфаундленд арлын ойролцоо 450 миль хиртэй очиход Титаникийн холбоочид тvгшvvртэй цахилгаан утас хvлээн авч эхэлжээ. "Далайд мөсөн уул их байна. Болгоомжил" гэсэн байлаа.

Тэд энэ тухай онгоцны ахмад Эдвард Жон Смитэд илтгэсэн юм.

Харин тэрээр урагш харж байдаг тусгай хvмvvст найдаад хэлсэн зvйлийг нэг их ойшоосонгvй. Нэг бол чиглэлээ өөрчлөх, эсвэл мөсөн уул гарч ирэх магадлал тун бага өмнөд зvгийг барин явах нь илvv тохиромжтой байсан болов уу.

Мөн хурдаа ч эрс буулгаж болох байлаа. Гэтэл ийм арга хэмжээг ахмад аваагvй юм.

Хурдны рекорд амжилтыгтогтоох нь тvvний хувьд хамгаас илvv чухал зvйл болжээ. "Титаник" сvйрэл өөд улам бvр ойртсоор.

Замынхаа дөрөв дэх өдөр "Титаник" маш том мөсөн уултай тааралдлаа. Хөлөг онгоцны баруун талын ханыг 90 метр хиртэй зvсэж орхисон юм. Хөлөг дээр хvмvvс vймэн сандралдаж, хvн бvр л дээд тавцан дээр гарах гэж оролдоно. 20 завинаас хоёрыг нь буулгаж чадаагvй юм.
Аажмаар усанд живж эхэлсэн "Титаник" гэнэт чичигнэх мэт болоход хэд хэдэн хvн усанд унажээ.

Дөрөвдvгээр сарын 15-ны 2 цаг 20 минутад "Титаник" живлээ.
Осолдсон хөлөг онгоцны сэгийг 1985 оны есдvгээр сарын 1 хvртэл хэн ч оролдоогvй юм.

Харин тэр өдөр Америкийн далайн археологч Роберт Боллард болон тvvний франц хамтран зvтгэгчид Ньюфаундлендийн эргээс 325 милийн зайнд илрvvлсэн байна.

Тvvнээс хойш 5000 орчим эд хогшил гаргаж авсан төдийгvй хөлөг онгоцны сэгийн дэргэд олон усанд шумбагч онгоцууд очиж, тэр ч бvv хэл жуулчдыг хvргэж өгсөн билээ.

Эмгэнэлт аялалын талаар олон ном зохиол өгvvлэл бичигдэж хэд хэдэн кино бvтээгдсэн бөгөөд манай монголчууд энэхvv ослын талаар кино найруулагч Жеймс Камероны 1997 онд бvтээсэн Титаник гэдэг киноноос сайн мэдэх болсон билээ.  

 Мэдээллийн эх сурвалж: andromeda.bblog.mn

. Сэтгэгдэл бичих



Сэтгэгдлүүд

2014-05-31 -

Бичсэн: Зочин

haramsaltai ym

. Шууд холбоос

2012-09-11 -

Бичсэн: Зочин

vneheer haramsaltai ym icon_sad icon_sad icon_sad smilie021 smilie021 smilie021 smilie021

. Шууд холбоос

<- Өмнөх . Дараагийн ->




:-)
 
xaax