Сэтгэл судлал нь олон зууны түүхийг агуулдаг бөгөөд анхны шинжлэх ухаанч төсөөлөл манай эриний өмнөх VI зууны үед үүссэн байна.

2010-05-19 - Дэлхийн хамгийн алдартай 10 зураг.

1.    Афганистан охин [1984]
Зурагчин : Steve McCurry                                                                                                                                                                                                                                                  Энэ бол Афганистан охины зураг. Үүнийг бидний сайн мэдэх National Geographic сувгийн зурагчин   McCurry авсан байна. Sharbat Sugar нэртэй энэ охин Афганистандах дүрвэгсдийн албан ёсны бус сургуульд сурдаг охидын нэг. Афганистан эмэгтэйчүүдийн зургыг авна гэдэг маш хэцүү байдаг ч Steve McCurry д охины зургыг авах ховор боломж тохиосон байна.  Зургыг авах үед Sharbat 12 настай байсан бөгөөд дараа жил нь National Geographic н нүүр болжээ. Харин түүний хэн болох нь 1992 онд тогтоогдсон байна.

2.    Omayra Sбnchez [1985]  Зурагчин : Frank Fournier 
1985 оны 11 сарын 14 нд Nevado del Ruiz (Колумб) галт уулын дэлбэрэлт болж 25,000 хүн амь насаа алдсан харамсалт хэрэг болж байсан . Харин тэдгээр хохирогчдын нэг бол Omayra Sбnchez охин юм. Тэр үед охин 13 настай байсан бөгөөд усанд 3 хоног байсны дараа түүнийг амьсгал хураахын өмнөхөн авсан зураг юм байна. Зураг хэвлэгдэн гарсаны дараа олны зүгээс зурагчин болоод Колумбын засгийн газар охиныг амьсгал хураахаас нь өмнө авраагүй хэмээн буруушааж нилээд хэмжээний эсэргүүцэл гарсан байна.

3.    Winston Churchill  н хөрөг [1941] Зурагчин : Yousuf Karsh
Канадын зурагчин Yousuf Karsh нь Winston Churchill г Оттавад ирэх үеэр нь энэ зургыг авжээ. Харин Churchill н хөрөг Karsh г олон улсад танигдахад хүргэсэн юм. Зураг түүхэндэх хамгийн шилдэг зурган хөрөг хэмээн нэрлэгдсэн ба Life сэтгүүлийн нүүрэнд тавигдаж байжээ.         

4.    Косова дүрвэгсдийн зовлон гачаал [1999]
Зурагчин : Carol Guzy

Энэ бол Косовагийн дүрвэгч 2 настай Agim Shala хүүг өвөө эмээ нь төмрөн өргөстэй торны наанаас Албанидах Арабын нэгдсэн эмират улсын цэргийн хуаранруу шилжүүлж байгаа  үеийн зураг.

5.    Өлсгөлөнд нэрвэгдсэн хүү хоол тараах газарлуу мөлхөж байгаа нь [1994]
Зурагчин : Kevin Carter

Энэ бол Судан өлсгөлөнгийн үеийн нөхцөл байдлыг харуулсан алдарт зураг бөгөөд “Pulitzer Prize” хэмээх шагналыг хүртсэн байна. Зургандээр байгаа хүү 1 километрийн цаана байгаа НҮБ н хоол тараах газарлуу мөлхөж байгаа юм. Харин хажуудах тас шувуу хүүг үхэхийг нь хүлээж байна.
Энэ зураг жинхэнэ дэлхийг гайхашруулсан юм. Хэн ч тэр хүүд юу тохиолдсоныг мэдэхгүй . Харин зургыг авсан зурагчин тэр даруйдаа тухайн газраас явсан ба удалгүй 3 сарын дараа сэтгэлийн хямралд өртсөний улмаас амиа хорложээ.

6.      Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах [1950]
Зурагчин : Elliott Erwitt


Зургандээр угаалтуурыг цагаан, өнгөт хэмээн хуваасан байна. Мэдээж хар арьстай залуу өнгөт гэсэн угаалтуурыг хэрэглэж байгаа нь арьс өнгөөр ялгаварлан гадуурхах явдлыг тодоор харуулжээ.

7.    Шатаж буй лам – Өөрөөрөө тахил өргөж байгаа нь  [1963]

1963 оны 6 сарын 11 ны өдөр Thich Quang Duc хэмээх Вьетнамын буддын лам Сайгон хэмээх хөл үймэн ихтэй хотын төв хэсэгт өөрийгөө шатааж, тухайн үеийн Өмнөд Вьетнамын засгийн газрыг удирдаж байсан Католик Диэм  дэглэмийн харгис дарангуйллыг эсэргүүцэж, ард олныг тэдний эсрэг тэмцэхийг уриалахыг оролдож байжээ.

8.    Bliss [2000]
Зурагчин:  Charles O’Rear


Дээдийн жаргал нэртэй энэ зураг Калифорнын Napa муждах нэгэн газрын зураг юм байна. Windows XP н нүүр хуудас болсон энэ зураг Blis нэртэйгээр Windows XP системд байдаг билээ. Харин O’Rear үүний төлбөрт 200 сая долларыг авсан байна.

9.    The Triangle Shirtwaist н гал  [1911]
Зурагчин : Олон улсын эмэгтэйчүүдийн холбооны ажилтан

The Triangle Shirtwaist компанид хатуу дүрэм байсан нь үйлдвэрийн ажилчидыг байшингаас гаргахгүй түгжих явдал байжээ. Ингэснээр тэдгээр ажилчид юм хулгайлахгүй, мөн ажлаас гарахгүй. Гэтэл үйлдвэр галд өртөхөд дотор нь байсан 146 хүн байшингаас гарч чадалгүй байсаар шатаж үхжээ. Тэдний ихэнх нь цагаачилж ирсэн эмэгтэйчүүд байсан байна.

10.Karl Max
Зурагчин : Мэдэгдэхгүй

Философич,  улс төрийн эдийн засагч, онолч Karl Heinrich Marx Пруссээс гаралтай аж. Тэрээр амьдралынхаа турш олон зүйлийг хийж бүтээсэн ч тэрээр түүхийн шинжээч, Максизмын онолоороо олонд танигдсан юм.

. Сэтгэгдэл бичих



Сэтгэгдлүүд

2013-05-08 -

Бичсэн: сарантуяа (зочин)

vneheer ih taalagdlaa amjilt

. Шууд холбоос

2012-11-05 - heleh ug algadaa

Бичсэн: aarii (зочин)

5 zuragnii zuragchnii ene zurgiig yaj awsan yagaad amia horloh bolson gdgiig olj mdeeree humuusee
not talking

. Шууд холбоос

2012-11-04 - Сэтгэл өвдмөөр

Бичсэн: Зочин

5 нь яасан аймар зураг вэ,

. Шууд холбоос

2011-03-10 -

Бичсэн: oyu (зочин)

гоё шүү mash ih taalagdlaa sonirholtoi yum bna daraagiin sonin zuiliig chini huleej bna алга ташилт

. Шууд холбоос

2010-05-19 -

Бичсэн: Zurai

ваав, үнэхээр сонин сайхан юм байна, зарим зурагнуудыг харж байсан ч гэсэн саяынх шиг сэтгэл хөдөлж /бараг уйлах шахлаа шүү/ байгаагүйн байна.
Чиний блог таалагдлаа, амжилт

. Шууд холбоос

2010-05-19 -

Бичсэн: eternalzul22

Zarim zurguudiig n harj bsiim bn.

Ter mulhuj yavaa huutei yamar aimar um be!

Goi niitlel bn.

. Шууд холбоос

<- Өмнөх . Дараагийн ->




:-)
 
xaax