Сэтгэл судлал нь олон зууны түүхийг агуулдаг бөгөөд анхны шинжлэх ухаанч төсөөлөл манай эриний өмнөх VI зууны үед үүссэн байна.

2015-12-27 - Бичсээр л ....

 Анх хэн нэгэнд уруу татагдаад энэ блогт орж ирж билээ. ... Хэнд хэлээгүй, яриагүй, ярьмааргүй сэтгэлийн үгсийг эндээ бичиж болох юм гэж бодсоноос санаанд бууснаа, гэхдээ голдуу сэтгэлээ аргахын тулд ганцаардал, гунирхарал аа илүү буулгадаг байж. Одоо ч мөн адил тийм л зорилготой бичиж суух. Тэгсгээд хэдэн жил ажил, амьдрал гээд бичих сонирхол ч аяндаа багасаж, бодох санах ч өөр болж. Нэлээн хэсэг бичсэнгүй ээ, магадгүй сэтгэлээн уудалсангүй эндээ. Харин сүүлийн үед бичих сэдэл маань сэдэрсэн. Тэр дундаа өөрийн сэтгэл бодролыг бус бусдын сэтгэл хөдлөлийг бичмээр санагдах боллоо. Бичээд суух ца...

2015-12-24 - Түүнд хүрэхгүй үгс

Өглөө би чиний тухай бодож сэрлээ. Огт хоосноос ургасан юм шиг чиний тухай бодол бүтэн өдрийг барлаа. Хожим энэ өдөр чамайг ингэж дурсах юм гэж санаагүйгээ ухаарлаа .....  Тэглээ гээд миний бодол чамд хүрэх ч биш дээ.

Чамаас унасан дэлбээ
Ээлэнд минь цэцэглэсэн болохоор
Чи миний мөнхийн дурсамж юм даа. 

. Сэтгэгдэл бичих

2014-07-21 - Хөөрхий

Байх байхгүйн орон зайд
Хэлэх хэлэхгүйн заагт
Харах хүртэхүйн сэрэлд
Будилж төөрсөн 
Сэтгэл болоод оюун ...

. Сэтгэгдэл бичих

2014-03-28 - Чимээн үгүй

Толины өмнө зогссоор атал
Олж харсангүй өөрийгөө
Тусгал хааччихав
............
Чив чимээгүй урсах намайг
Тэндээс
Ажин шагширч сууна уу
...........
Хармаар байна би
Харцныхаа гал дөлийг
Үзмээр байна би 
Эелдэг гэгэлхэн охин
Инээмсэглэн байхыг
Тольдмоор байна би
Тоомсоргүй сэхүүн дүрээ
............




. Сэтгэгдэл бичих

2013-12-25 - Би даарахгүй байна

 Бичсэн: Zurai, 2013-10-22, 10:36Шөнийн тэнгэрт гялтганах
Цас
Энүүгээр нэг дэгдэнэ
Тэрүүгээр нэг хуймран дэггүйтэнэ
Намирана
Бас бүжинэ
Жаварт салхи харин
Энгэрээр минь наадаж
Дун өвөл ирж айсуйг
Бодолд минь шивнэнэ
Хахир өвөл зэврүүн шүү гэх шиг
Хацар жиндээж
Уруулыг минь хайрна
Гэсэн ч
Би даарахгүй байна. 

. Сэтгэгдэл бичих

2013-12-25 - Амьдрал бол аялгуу

 Бичсэн: Zurai, 2013-10-10, 08:15Хуучин бичлэгүүдээ харж байгаад нэг ийм мөртүүд сэтгэгдэл дунд минь байхыг оллоо. 

Амьдрал бол аялгуу Алдрай жаахан нас 
Баясан жингэнэх хонх мэт 
Арван жилийн дуу 
Анхны хайрын хөгтэй 
Идэр насандаа бид 
Бөмбөрийн хэмнэлд бүжиглэх шиг 
Ирмүүн тэр аялгуу 
Тэгээд төгөлдөр хуурын 
Даралтаар солигдоно 
Эцэст нь уртын дууны 
Шуранхайд уясч 
Харин тэр мөчид 
Хүний өөрийн жинхэнэ хөг эгшиглэдэг юм
Бичсэн: LetMaidar...

. Сэтгэгдэл бичих

2013-12-25 - Цаг хугацаа

 Бичсэн: Zurai, 2013-10-10, 07:53

Элсний урсгал шиг алгуурхан жирэлзэх 
Цаг хугацаа
Эргээд харахад харин 
Эрчлээд тавьсан сум шиг
Сүүдрээ гээн харван одно
Энэ бүх тэнэглэлийг
Эмх замбараагүй бодлыг
Юуг ч юм хүлээсэн итгэлийг
Юунд ч хүлэгдээгүй сэтгэлийг
Хэнэггүй занг
Бодлогогүй үгийг
Увайгүй хүслийг 
Омголон 
Залуу насыг минь 
Туун одох 
Цаг хугацаа
Элсний урсгал шиг алгуурхан жирэлзэнэ
Эргээд харахад 
Эрчлээд тавьсан сум шиг 
Сүүдрээ гээн одно

...

. Сэтгэгдэл бичих

2013-12-25 - Түүнд л ...

 Бичсэн: Zurai, 2013-10-7, 06:51Анх хараад дурлаагүй ч 
Нүдэнд дулаахан нэгэн
Анх уулзаад ч дурлаагүй
Харин дотно санагдсан
Утга төгөлдөр яриа өрнүүлээгүй байсан ч 
Сонсоод л суумаар
Эрийн энэ бие минь гэж 
Ханхайгаад байхгүй 
Энгийн л нэгэн
Энгийн тэр л төрхөд
Уужуу сэтгэлд
Хүнлэг занд 
Би итгэсэн
Буруудлаа гээд 
Гэнэн итгэлээ зүхэхгүй 
Болохгүй гээд
Зорьсон учралаас зугтахгүй...

. Сэтгэгдэл бичих

2013-12-25 - Тэнгэр


Хэвтүүл саран жингүйдэн хөөрнө
Одод түүнтэй наадах орчил
Огторгуй гүнд чуулах эрхэс
Юутай сайхан 
Гүн цэнхэр тэнгэр 
Зулай дээрээс нөмрөх эгшинд
Сэвэлзэх салхи ч намдах шиг
Сэвсгэр манан ч замхрах шиг
Нүдээ анин гүнээ нэгэнтээ санаашрахуйд 
Нүгэлгүй сэтгэлийн сэв арилах шиг
Мичид зургаа Гурван марал Атаа тав Долоон бурхан
Миний мэдэх энүүхэнд гэж үү ..........

. Сэтгэгдэл бичих

2013-12-25 - Богинохон

Бүсгүй хүний гоо үзэсгэлэн
Идэр залуугийн уярал
Хамаг л сайн сайхан 
Хорын муу бүхий л
Харцанд оршдогийг
Авах гээх хосоороо 
Харцанд л оршдогийг
Хэзээ мэдэх 

*******

Бүүдгэр тэнгэрт талархана
Бүгдээс намайг харамлана гэж
Хуучны дуунд уярна
Тэнүүлч бодлыг үргээнэ
Хүйтэн бороонд норно
Хөөрүү сэтгэлийг номхоруулна

*******

Уртын дууны шуранхай
Алс тэртээд цуурайтах шиг
Уулс болоод өвгөдийн минь
Үсгийг надад шивнэх шиг

*******

Тэнгэрийн гүнээ шунахуйд
Хар цагааныг дэнсэлнэ 
Миний тэнгэр 
Чинадын оюун ч юм уу

******

Дөлгөөн мандал мяралзан
Аниргүйн чимээн автахад
Нуурын эзэнтэй хөөрөлдөнө

******

Шинэхэн нарны туяанд үнсүүлж сэрэ...

. Сэтгэгдэл бичих

<- Өмнөх . Дараагийн ->